Luuvan

Нууцлалын бодлого

Luuvan. Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сар

Ямар мэдээлэл цуглуулдаг вэ

  • Захиалга өгөхөд: нэр, утасны дугаар, хүргэлтийн хаяг, нэмэлт тэмдэглэл.
  • Second бараа зарах хүсэлт илгээхэд: нэр, утасны дугаар, бараа авах хаяг, барааны зураг болон мэдээлэл.
  • Таны утас, хөтөч дээр хадгалагддаг мэдээлэл: сагс, хадгалсан бараа, сүүлд үзсэн бараа. Эдгээр нь таны төхөөрөмж дээр байдаг бөгөөд танд санал болгох бараа сонгоход ашиглагдана.
  • Нэргүй хэрэглээний тоо: аль бараа хэдэн удаа үзэгдсэн, сагсалсан гэсэн тоо. Энэ нь таныг хэн гэдгийг тодорхойлохгүй.
  • Telegram мэдэгдэл холбосон тохиолдолд: таны Telegram chat ID.
  • LUUVAN аккаунт үүсгэхэд: нэр, и-мэйл, сонголтоор утасны дугаар, нууц үгийн хамгаалалттай хэш болон и-мэйл баталгаажуулалтын төлөв. Баталгаажуулах нэг удаагийн кодыг хугацаатай, хэш хэлбэрээр хадгална.
  • LUUVAN Affiliate-д хүсэлт илгээхэд: нэр, и-мэйл, утас, ашигладаг сошиал суваг, профайлын холбоос, дагагчдын ойролцоо тоо болон хүсэлтийн тайлбар.

Яагаад ашигладаг вэ

  • Захиалгыг биелүүлэх, хүргэх, тантай холбогдох.
  • Second бараа хүлээн авах, шалгах, зарагдсаны дараа төлбөр шилжүүлэх.
  • Танд хамааралтай бараа санал болгох, мэдэгдэл хүргэх.
  • Affiliate хүсэлтийг хянах, баталгаажуулах эсэхийг шийдэх, хүсэлт гаргагчтай холбогдох.
  • Аккаунтын эзэмшлийг и-мэйлээр баталгаажуулах, нэвтрэлтийг хамгаалах, хэрэглэгчийн профайлыг удирдах.

Хэнтэй хуваалцдаг вэ

  • Хүргэлт хийх ажилтан, жолооч: зөвхөн хүргэхэд шаардлагатай нэр, утас, хаяг.
  • Үйлчилгээ үзүүлэгчид: вэб хостинг (Vercel), өгөгдлийн сан (Neon), зураг хадгалалт (Vercel Blob), мэдэгдэл (Telegram). Тэд үйлчилгээг ажиллуулахад шаардлагатай хэмжээгээр л мэдээлэлд хандана.
  • Бид таны мэдээллийг худалдахгүй, сурталчилгааны зорилгоор бусдад дамжуулахгүй.

Хэр удаан хадгалдаг вэ

  • Захиалга, төлбөрийн мэдээллийг хууль тогтоомж, татвар, маргаан шийдвэрлэхэд шаардлагатай хугацаанд хадгална. Шаардлагагүй болсон мэдээллийг устгана.

Таны эрх

  • Та өөрийн мэдээллийг харах, засуулах, устгуулахыг хүсэх эрхтэй. Доорх хаягаар хандана уу.
  • Төхөөрөмж дээр хадгалагдсан сагс, хадгалсан барааг хөтчийнхөө өгөгдлийг цэвэрлэснээр устгаж болно.

Хүүхдүүд

  • Манай үйлчилгээ насанд хүрэгчдэд зориулагдсан.

Өөрчлөлт

  • Энэ бодлогыг шинэчлэх үед энэ хуудсанд нийтэлнэ.

Холбоо барих

Мэдээллээ харах, засах, устгуулах хүсэлтээ дараах хаягаар илгээнэ үү: info@luuvan.shop