Luuvan

Second-ийн дүрэм, нөхцөл

Хэрхэн ажилладаг вэ

  1. Та бараагаа зураг, үнэтэй нь илгээнэ.
  2. Бид шалгаж баталгаажуулна (1-2 ажлын өдөр). Шаардлагатай бол асууна.
  3. Баталгаажсан бараа Second хэсэгт гарна.
  4. Худалдан авагч урьдчилж төлж захиална.
  5. Бид зарагчаас барааг авч, шалгаад худалдан авагчид хүргэнэ.
  6. Хүргэлт баталгаажсаны дараа таны хувьд ногдох төлбөрийг шилжүүлнэ.

Шимтгэл, хураамж

  • Шимтгэл: зарсан үнийн 15%, хамгийн багадаа 5,000₮.
  • Авалтын хураамж: 3,000₮ (зарагчийн төлбөрөөс хасагдана).
  • Хүргэлтийн төлбөрийг худалдан авагч төлнө.
  • Хамгийн бага үнэ: 30,000₮.

Хүлээн авдаггүй бараа

  • Эм, эмийн бүтээгдэхүүн
  • Зэвсэг, тэсрэх бодис, сум
  • Архи, согтууруулах ундаа
  • Тамхи, тамхины бүтээгдэхүүн
  • Хуурамч, хуулбар брэндийн бараа
  • Хулгайн болон эх үүсвэр нь тодорхойгүй бараа
  • Хугацаа дууссан хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн
  • Хэрэглэсэн дотуур хувцас, ариун цэврийн бараа
  • Хүүхдийн машины суудал зэрэг аюулгүй байдлын бараа
  • Хууль бус эсвэл хориглосон бусад бараа

Төлбөр

  • Second бараа зөвхөн урьдчилж (дансаар шилжүүлж) төлнө.
  • Төлбөрийн зураг, скриншотод итгэхгүй. Бид банкны гүйлгээгээр шалгана.

Буцаалт, маргаан

  • Бараа тайлбараас зөрүүтэй бол хүлээн авснаас хойш 48 цагийн дотор зурагтай мэдэгдвэл буцаана.
  • "Таалагдсангүй" гэсэн шалтгаараар буцаахгүй.
  • Зарагч тайлбарыг буруу өгсөн бол буцаалтын зардлыг хариуцна. Давтагдвал хаана.